Хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын чиглэлээр уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын чиглэлээр нэгдмэл ойлголт хандлагатай болох, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох зорилгоор ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн асуудал хариуцсан албан хаагчид, “Монголын мэргэшсэн өдөр өнжүүлэхийн холбоо”-ны ажилтнууд болон өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн зарим төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр оролцогч байгууллагуудын өдөр өнжүүлэх үйлчилгээний чиглэлээр хийж буй ажил, цаашдын хамтын ажиллагааны саналыг сонсож, харилцан санал бодлоо солилцлоо.
Мөн Монголын мэргэшсэн өдөр өнжүүлэхийн холбооны зөвлөх С.Хурц ТББ-ын үйл ажиллагаа, чиг үүрэг, хийж гүйцэтгэсэн ажлын тухай мэдээллийг хийлээ.
Уг уулзалтын үр дүнд өдөр өнжүүлэх үйлчилгээний чиглэлээр Хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах, нэгдсэн ойлголттой болж, Төрийн байгууллагуудыг зүгээс хийх хяналт, үйл ажиллагааны талаар нэгдмэл байр суурьтай болох, хамтран ажиллах нөхцөл боломж бүрдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.250.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 13 мин
-
15 цаг 53 мин
-
17 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
13 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин