Нийслэлийн хороодын хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 10 дугаар сарын 04 ний өдрийн А/173, А/251, А/380 дугаартай хамтарсан “Хамтарсан багийн ажиллах үйл, ажиллагааг санхүүжүүлэх журам, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/347 дугаар Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүрэм, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны даргын хамтарсан тушаал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Хамтарсан багийн үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал батлах тухай тушаалыг тус тус үндэслэн Нийслэлийн 204 хорооны хамтарсан багийн үйл ажиллагаа, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчид хамгааллын хариу үйлчилгээний үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.
Хяналт-шинжилгээ үнэлгээг 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хийх бөгөөд өнөөдрийн байдлаар 31 хорооны хамтарсан багийн үйл ажиллагаанд дүүрэг бүрд байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй баг хяналт-шинжилгээ үнэлгээг хийгээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
8 цаг 15 мин
-
10 цаг 55 мин
-
12 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин