Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн. Энэхүү дугаарт залгаж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг өгч болох бөгөөд АТГ таны дуудлагыг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.
110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд үнэ төлбөргүй хүлээн авна.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны аравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 70 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 219 дуудлага хүлээн авчээ.
Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Шударга байдлын үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
ИРГЭН ТА 110 ДУГААРТ АВИЛГАЛТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ӨГӨӨРЭЙ.
-
1 цаг 9 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
1 цаг 9 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин