Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр) Цэргийн Улс төр, Соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл ТББ-ын ахмадуудыг хүлээн авч уулзав. 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллага нь Цэргийн доторх улс төр соёл хүмүүжлийн ажлын өв уламжлал, шинэчлэлийг гүнзгийрүүлж, ахмад, залуу үеийн хэлхээ холбоог авч үлдэх зорилготой гэдгийг тэргүүн Б.Жуваа онцолж байлаа. Өнөөдрийн уулзалтад дөрвөн үеийн төлөөлөл ирсэн төдийгүй хүсэл сонирхлоороо нэгдсэн ахмад ажилтнууд өнгөрсөн хугацаанд анги байгууллага дээр Цэргийн Улс төр, Соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл төрийн бус байгууллагаа сурталчилсан өдөрлөгийг тогтмол зохион байгуулж иржээ. Ингэхдээ уралдаан тэмцээн, уран сайхны арга хэмжээ зохион байгуулж, залуу офицеруудад илтгэл тавьж, үнэтэй сургамж хэлж, номын санд ном хандивлах зэрэг ажлуудыг хийдэг аж. Түүнчлэн анги байгууллага дээр болж буй соёл хүмүүжлийн ажлуудад дэмжлэг үзүүлдэг гэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын үеэр ахмуудад өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулав. Тэрбээр Батлан хамгаалах салбар цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Өнөөдөр манай салбар улс эх орныхоо хөгжил дэвшилд стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгцээ шаардлага бий болжээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 9 том төсөл дээр ажиллаж, 460 орчим тэрбум төгрөгийг төсвийн мөнгөнөөс хэмнэжээ. Энэ бол Батлан хамгаалах салбарын улс эх орондоо оруулж буй хувь нэмэр. Батлан хамгаалах салбар бэлэн байгаагийн тодорхой илэрхийлэл. Цаашид бид үйлдвэрлэгч салбар болохоор зорьж байна. Энэ ажил ч эхнээсээ биелэлээ олж, дотооддоо зарим техник хэрэгслүүдээ үйлдвэрлэхээр ажиллаж байна гэдгийг онцолсон юм.
Уузалтын үеэр ахмад ажилтнууд үнэтэй сайхан санал санаачилгуудыг дэвшүүлэв. Тэд хэлэхдээ соёл хүмүүжлийн ажлуудыг анги байгууллага дээр орхигдуулалгүй хүртээмжтэй зохион байгуулах, залуу офицеруудыг хүнтэй харилцах арга барилд сургаж, хүнээр хүн хийх ухааныг зааж зөвлөх, ахуйн соёлоос илүү оюуны соёлыг эрхэмлэдэг байх, “Ирээдүйн батлан хамгаалагч” концепцийг хэрэгжүүлж, хүүхэд залуусыг цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй болгох зэрэг саналуудыг Батлан хамгаалахын сайдад уламжлав.
-
18 цаг 11 мин
-
20 цаг 51 мин
-
22 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
18 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин