Сургалт, бэлтгэлийн газар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье
Өнөөдөр Цэргийн сургалт бэлтгэлийн 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Эл хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, Чөлөөнд байгаа дэслэгч генерал Ж.Моломжамц болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалуудын удирдлага, цэргийн биеийн тамир, спортын үе үеийн генерал, офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид тус газрын тулганы чулууг тулж шинэчлэлийн замд хөтөлсөн ахмад дайчдын төлөөлөл оролцлоо.
Баярын хурлыг нээж бригадын генерал Г.Болор хэлсэн үгэндээ ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газар нь Зэвсэгт хүчний цэргийн сургалт, бэлтгэл, сэтгэлзүйн хангалтын бодлогыг тодорхойлох, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох орон нутгийн цэрэг, томилгоот нэгжүүд болон бүх нийтийг цэргийн хэрэгт сургаж бэлтгэх, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буйг онцлоод цаашид төрөл мэргэжлийн цэргийн онцлогт тохирсон сургалтын бие даасан тогтолцоог бүрдүүлэх, дэлхийн тэргүүлэгч улс, орнуудын Зэвсэгт хүчинд нэвтэрсэн манлайллын номлолыг өөрийн улс орны хөрсөн дээр буулгаж, ажил хэрэг болгох цэргийн сургалт, бэлтгэлийн харилцан хамаарлыг хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлсэн юм. Тэрбээр Батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлогыг дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдал, гадаад орнуудын батлан хамгаалах бодлого, өөрчлөлттэй уялдуулан шинэчилж, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох зорилтыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж буйг онцлоод Төрийн бодлого, хууль тогтоомжоор хүлээсэн Зэвсэгт хүчний чиг үүрэг, төр засгаас дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, сургалтын тогтолцоогоо өөрчилж, шинэ шатанд гаргах, цэргийн сургалтыг бүх шатанд тасралтгүй төлөвлөн явуулах, удирдлагаар хангаж, мэргэжлийн цэргийг бүрдүүлэхэд шаардлагатай чадварлаг хүний нөөцийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэхэд цэргийн сургалт бэлтгэлийн газрын хамт олон Та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал хэмээлээ.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа он удаан жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан ажилтан, алба хаагчдыг Батлан хамгаалах салбарын болон төрийн одон медалиар шагнаж урамшууллаа. Тухайлбал Цэргийн гавьяаны одонгоор ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Гантулга, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор бэлтгэл хурандаа Ё.Цэрэндаваа тэргүүтэй хүмүүсийг тус тус шагналаа.
Хурлын төгсгөлд ЦДБЭЧын уран бүтээлчид тус газрын 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтоо хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид үзэгч олонд өргөн барьсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
20 цаг 21 мин
-
20 цаг 32 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин