ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар хурандаа Ж.Өсөхбаяр томилогдлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа Ж.Өсөхбаярыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилсон тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат уншиж сонордуулав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо уг зарлигийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямбад гардуулан өглөө.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдож буй хурандаа Ж.Өсөхбаяр нь төрийн албанд 30 жил ажилласан, цэргийн гурван шатны сургууль, академийг дүүргэсэн, цэргийн ухааны магистр юм. Тэрээр Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салааны захирагчаас батальоны захирагчийн орлогч, штабын даргаар томилогдон ажиллаж, Зэвсэгт хүчний 327 болон 167 дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ-үнэлгээний газрын даргаар ажилласан тул энэхүү өндөр хариуцлагатай албан тушаалын бүхий л шаардлага, шалгуурыг бүрэн хангаж байна. Мөн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах болон оны мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээнээс олон удаа медаль хүртсэн тэргүүний офицер юм. Хурандаа Ж.Өсөхбаяр 2008 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багийн сургалтын офицероор, мөн ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн шилдэг офицер гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Ингээд ЗХЖШ-ын дарга, удирдлагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж энэхүү өндөр хариуцлагатай албанд томиллоо” гэдгийг онцлоод шинэ албанд нь амжилт ерөөсөн юм.
Мөн тэрбээр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн гишүүдэд хандан “Нэн шинэ үед Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага томилогдон ажиллаж байна. Та бид 1990 оноос Батлан хамгаалах тогтолцоо, хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээр Зэвсэгт хүчний нэр хүнд эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Цаашид та бүхэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлж, хөгжүүлэхийн тулд шинэ зорилт, бодлогыг дэвшүүлэн бүтээлчээр хөдөлмөрлөх учиртай. Иймд цэргээ хайрлах ухаанд суралцах, үүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэдэнд итгэл өгөх, хайрлах, ажлыг нь дэмжих, зарчимч шаардлага тавих, эргээд тэдний итгэл, дэмжлэгийг нь авах хэрэгтэй. Иймд шинэ үеийн залуусын зорилго, тэмүүллийг дэмжиж, асар их зүйлийг уншиж, судалж, өөрийн үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэгжүүлэх шаардлага бий. Та бүхэн үлдэх мөртэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, эргээд уулзах нүүртэй байхын тулд шинэ зоримог шийдвэрийг гаргаж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэдгийг зөвлөж, үүрэг болгов.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
20 цаг 23 мин
-
20 цаг 34 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин