Алба хаагчид хувь хүний хөгжлийн талаарх сургалтад хамрагдаж байна
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн ҮБХИС-ийн хүндэт профессор А.Гэлэгжамцаар ахлуулсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж байна.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй сургалтын баг офицер, ахлагч, ажилтан, алба хаагч нарт “Хувь хүний хөгжил, харилцаа хандлага, цэргийн алба хаагчийн ёс зүй", цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад “Эх орноо хайрлахуй” сэдвийн хүрээнд нийт 16 цагийн багц сургалт хийх юм.
Мөн Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны мэргэжилтэн хошууч А.Октябрь “Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон Иргэний зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг танилцуулан, "ЗӨВ ХАРИЛЦАА-ЗӨВ ХАНДЛАГА" цахим нөлөөллийн аяны талаар мэдээлэл өгч, залуу офицер, ахлагч нарыг хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшүүлэн ажиллахыг уриаллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.102.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 21 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин