Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-өөс ЕБС-ийн удирдлагуудтай мэдээлэл солилцох уулзалт хийлээ
Үйл явдал
/
2022-11-08
Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга буюу ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа, Цагдаагийн газрын дарга М.Батсайхан нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежрүүдтэй өргөтгөсөн уулзалт хийлээ.
 
Цагдаагийн газрын дарга М.Батсайхан 2022 оны 10 сарын байдлаар дүүргийн хэмжээнд сургуулийн насны хүүхэд холбогдсон хэрэг, зөрчлийн талаарх статистик мэдээлэл, өсвөр насны хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа талаарх тайлан мэдээллийг танилцуулав.
 
Түүнчлэн хүүхэд хамгааллын бодлого, чиглэлд хэрхэн хамтарч ажиллах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ болон “Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл”-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зөвлөн чиглүүлэх арга зүйг сайжруулах, 2023 оны жилийн ажлын төлөвлөгөөг гаргах, сургуулийн насны хүүхдийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирох, хэрэгтэн болох нөхцлийг таслан зогсоох талаар хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн төр, хувийн хэвшлийн сургуулиудад “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийг байгуулж, хүүхдийн оролцооны байгууллагуудаар дамжуулан хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамжийг нэмэгдүүлэх, тэдний санаачилсан аливаа сайн санаачилгыг дэмжих, хөгжүүлэх, урамшуулах, хамтран ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
Дүүргийн цагдаагийн газар, ГХУСАЗСЗ-өөс сургуулиудад хүүхдийн байцаагчийг ажиллуулах хуваарь гаргах, эргээд сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтнуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан, хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.