“Мансууруулах бодисын xор хөнөөл” сургалт Баянгол дүүрэгт үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-11-30
Олон улсын хэмжээнд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг буурахгүй, арга ажиллагаа нь улам нарийсч, нийгэм, олон нийтэд учруулж буй аюул занал нэмэгдсээр байгааг судлаачид сануулсаар байна.
Дэлхийн улс орнууд, Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс энэ чиглэлээр тодорхой хэмжээг авч байгаа ч үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдийн “Хүний наймаа”, “Мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэх”, “Зэвсгийн худалдаа”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” гэсэн суурь гэмт хэргүүдийг үйлдэх арга ажиллагаа улам нарийссан, ялангуяа “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” бурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал юм.
Түүнчлэн Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой далд байсан гэмт хэргийн санхүүжилт улсын дотоод аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд заналхийлж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтран “Анзаар” аяныг хэрэгжүүлж эхэлсэн.
Тус ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухайгаар ахлагчтай, мэргэжилтэн У.Дэлгэрхишиг, н.Зоригтбаатар нар сургалт мэдээллийг удирдан явуулж, өнөөдрийн байдлаар /2022-09-29/ нийт 4500 гаруй иргэдийг урьдчилан сэргийлэх аянд хамрууллаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, дунд, ахлах ангийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагч нарт мэдээлэл хүрсээр байна.
Эцэг эхийн төлөөллийн сэтгэгдэл:
Иргэн Н.Н Миний хувьд анх сургалтад ирэхдээ эцэг эхийн хуралд суух гэж ирсэн мэт санагдсан. Гэтэл огт төсөөлж байгаагүй, маш их зүйлийг мэдэж авлаа. Бас сэтгэл маш их эмзэглэж байна. Томчууд бид ажил амьдралын завгүй хэмнэлээсээ болж, хүүхдүүдээ хаана юу хийж явааг төдийлөн анзаардаггүй юм байна. Өсвөр насны хүүхдүүд аливаа зүйлд маш сониуч ханддаг. Ямар ч хар буруу санаагүйгээр, санамсар болгоомжгүйгээр, элдэв буруу муу зуршилд татагдах, сэдэл төрөх нөхцөл ойрхон байдгийг ойлгосон. Өнөөдрөөс үр хүүхдүүдээ илүү АНЗААРАХ шаардлагатайг ухаарлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.