Налайх дүүргийн залуус “Иргэний андгай” өргөлөө
Үйл явдал
/
2022-11-27
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
May be an image of 2 people, people standing and suit
Энэ хүрээнд Налайх дүүргийн Соёлын ордонд Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй 280 гаруй залуус оролцож буй юм.
16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.200.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.