Нийслэлийн иргэдийн хувьд улирлын чанартай утаанаас илүү тулгамдаж буй асуудал бол ХӨРСНИЙ БОХИРДОЛ
Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний бичил биетэн хөрсөнд ордог.
Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлдог.
Нийслэлийн иргэдийн хувьд улирлын чанартай утаанаас илүү тулгамдаж буй нэгдүгээр асуудал бол хөрсний бохирдол юм.
Дулааны улирал дөхөж буйтай холбогдуулан Экологийн цагдаагийн албанаас Хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмж хүргэлээ.
Хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмж:
- Угаадсаа ил задгай асгахгүй байх: Угаадас нь гэр хороололд амьдардаг айлуудад төдийгүй орон сууцны айлуудад хамааралтай. Орон сууцанд амьдардаг хүмүүс орцныхоо гадаа хивс, автомашинаа угааж буй дүр зураг дулааны улиралд их элбэг харагддаг.
- Газар ухаж жорлон гаргах хоцрогдсон технологиос татгалзах: Орчин үеийн боловсон жорлон ашигласнаар дулааны улиралд ялаа, шумуул зэрэг шавьж шавахгүй, тав тухтай бие засах боломжтой.
- Хогоо ил задгай хаяхгүй байх: Ахуйн хог хаягдлаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож хаяж хэвших хэрэгтэй
- Автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлэх: Автомашин угаалгын жижиг газруудын ихэнх нь ус зайлуулах шугамгүй байдаг.
- Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж ус бохирлогдож байгаа учир ундны усаа баталгаатай газраас авах, усаа буцалгаж хэрэглэх, гэрийн нөхцөлд усыг зөөвөрлөх, хадгалахад онцгой анхаарах шаардлагатай.
- Нэгэнт хөрсний бохирдол ихтэй энэ үед дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин