Сайнуу найзуудаа? Сайхан шинэлцгээвүү?
Цогтоо нь энэ сар шинээр ажил явдалтай байлаа. Энд тэнд хүмүүс таархаараа нүүрсний хулгай яаваа, тэмцэл нь юу боловоо гэж их асуух юмаа. Үүнд хариулъя. Үр хүүхдүүд минь үлдэх хорвоо болохоор төрдөө нэг шударга ёсыг салхилуулчихвал арай дээр нийгэмд амьдрах байхдаа гэсэн итгэлээр үзэл бодлоо илэрхийлсэн. Шүгэл үлээхэд хаанаас ч юм шуурга гараад байгаа бүхний чинь хуу хамдаг юм билээ. Жагсаал цуглаан эхэлхээс өмнө над шиг олонтой хүн үгүй байлаа.
Харин одоо харьцах, харилцах хүн үгүй болжээ. Гэр бүл минь дотны хэдэн мэдрэл муутай найзууд минь л үлдсэн байна. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл, мөн шал худлаа яриа, шал худлаа инээсэн бууны нохойнуудаас хагацсан миний амьдралын рестарт байв. Намын хараат, удирдагчаа шүтэгч, цүнх баригч, дараагийн мафийн бэлтгэгч, тархигүй тушаал биелүүлэгч надад хэрэггүй. Ямарч арга байгаагүй байх төрийн албаныханд бол. Ёстой л нүдээ аниад сэтгэлдээ л талбай дээрээ жагссан. Арга ч үгүй биз. Хэнч ажлаасаа, үр хүүхдүүдээ тэжээх цалингаасаа хагацахыг хүсэхгүй шүү дээ. Цаг хугацаатай уралдаж амьдардаг намайг байцаагч нь солигдоо л байцаагаад байлаа. Бидний шаардсан авилга, албан тушаалын хуулийг зассан. Зассан нь хуулийн цоорхойтой байв. Захын хуульч хэлнэ. Биднийг хуурсан, иргэдийг доромжилсон. Ард түмний өмч байгалийн баялгийн хулгайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 5хан жил байвал яахуу? Тэгсэн УИХ-н гишүүний халдашгүй бүрэн дархан эрх нь 5 жил. Инээдтэй байгаа биз.
Засгийн газарт өгөх шаардлагад тусалсан эгчийг маань сар хүйтэн шоронд хорив. Тэгээд сулласан. Тус болооч гэж би өөрөө эгчээсээ гуйсан болохоор надад тэр 30 хоног нь ямар санагдахуу? Сэтгэл санааны гүн хямралд өртөж, одоо хэнтэй ч ярьж чадахгүй шоок болсон эгчийнхээ хохирлыг яах вэ? Гүтгэлэгээр сар хоригдход зах зээлийн ханш нь хэд байдаг вэ? Цэрэг, цагдаа, арми онцгой байдал зарлах гэж байгаа юм шиг бөөн сүр болж жагсаалыг нэгч хүн үлдээхгүй албадан тараасан. Хөлдүү цемтэн дээр 60-аад залуус шударга ёс хүсч сар шахуу хонож байхад гарч ирж ярилцхыг ч хүсээгүй хэрнээ бөхийн барилдаан дээр төрийн 3-н өндөрлөг гэнэт гараад ирхэд хэлэх үг олдоогүй. Би туслахуудтайгаа муухай харьцдаг болохоор нь дэмждэггүй ч лайвчин Мөнх-Эрдэний эх орноо гэсэн эр зоригийг нь үнэлдэг. Одоо шоронд. Эхнэртээ гар хүрсэн гэх Ган-Очир төрд нүүрлэсэн хулгайчдын өөдөөс тэр ганцаараа сөрсөн. Тэр Монголын ирээдүйг бодсондоо л тэр шүү дээ. Намайг Мөнхжинг өмөөрсөнгүй гэж байна.
Койн анх гархад 10-д нь надад санал тавьсан санагдана. Тухайн үедээ санхүүгийн мэргэжилтнээс зөвлөгөө авхад нэг хэсэг нь хожоод нөгөө хэсэг нь алдах магадлалтай гэсэн. Тэгээл согтууруулах ундаа, тамхи 2-г хэзээч рекламдахгүй гэдэг дээрээ койныг оруулсан юмдаа. Хорьж шалгадаг нь бол албаар, цаагуураа Оюунгэрэл эгчид анхааруулга өгч байнаа л гэж ойлгож байна. Хүү нь койнтой холбоо байсан болохоор хүүг чинь хорино шүү. Дуугүй байгаарай чи айн л гэж байгаа байхгүй юу. Та нар надаас нүүрсний хулгай яаваа гэж асуудаг шиг би 12 сар, 1 сард төрийн ордонлуу хэд хэд ороод яг энэ асуултаа ахин дахин давтан асуугаад л явсан. Заримдаа загнасан. Гэмтэй болохоороо юуч хэлж чадахгүй нүгэл хурсан нүдээрээ бүлтэлзээ л байналээ. Тэгэхээр надаас асуух биш бүгдээрээ хулгайч эрх баригчдаа ажиглаад байж байдаа. Та нарын өмнөөс би жагсаагүй ээ, үр хүүхдүүдийнхээ төлөө, иргэн хүнийхээ хувьд жагссан. Та нарт өргүй учраас чи яаваа, чи яасан бэ гэж бүү асуу. Нэг иргэнтэй улс биш. Толгойтой, мундаг, залуусаа эх орон минь нэг бол гадаадад нэг бол намд алдаж байна даа. Халагламаар. Намын харъяаны залуустай ярилцхад өөрсдийгөө зөв л юм хийж яваа гэж боддог нь мэдрэгддэг. Харамсмаар. Нүгэлд нүдээ ухахаас буцахааргүй нүүрсний хулгайчдын мафи суудал сэнтийдээ донтсон. Эд нарт 2-л сонголт байгаа. Гишүүн болж бүрэн дархан эрхтэйгээ байх. Нөгөө нь шууд шорон. Энэ өчүүхэн ч ёс зүйгүй худалч, хулгайч, авилгалч, дээрэмчдийг ихэнх иргэд нь 8-н удаа олонх болгож сонгосон болохоор бүгд бидний буруу. Одоо хэдүүлээ буруугаа хүлээхээс яахав. Харин бүх юманд ээлж дараа гэж бий. Одоо урь орж байна. Өвс, ногоо, навч цэцэг ургах гэж байна. Түүнлүүгээ адил шударга бус Монгол хүн бүхэнд шударга ёс зүрх сэтгэлд нь ургаж төлжөөсэй. Хулгайчид ухаараасай. Согтуу хүн жолоо барьдаггүй шиг хулгайч хүн төр барьж болохгүй ээ. Зөвхөн нэг их наядыг ямарч хүн насаараа яаж ч цацаж үрсэн үрж барахгүй. Тиймээс нүүрсний хулгайчдад юу л байна, мөнгө байна, хугацаатай эрх мэдэл байна. Харин иргэд бид нарт мөнгөнөөс илүү гэр бүл, найз нөхөд, ах дүүс, хамт олны халуун дулаан уур амьсгал, биднийг төлөөлөх хүнээ сонгох эрх л байна даа. Цаг хугацаа л бүгдийг, бүхнийг харуулна. Үнэн тэр. Төрийн хулгайчдаас болж 30-аад жил зовж амьдарсан өвөө минь та заавал Монгол гэхгүй дараа төрөлдөө хулгайчгүй төртэй улсад л төрөөрэй. Тэгвэл та минь жаргана. Ум сайн амгалан болтугай. ГЭЖЭЭ
-
2 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин