“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож нийгмийн хариуцлагын хүрээнд Ногоон ирээдүй, ногоон байгууламжийг цэцэглүүлэх уриатай ажиллаж байна.
Мод тарих үндэсний өдрийг угтаж энэ өдөр “Монголын төмөр зам” компанийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Ар гүнт”-ийн даваанд 150 ш хайлаас модны суулгацыг “Инчон мөрөөдлийн төгөл” төслийн мэргэжилтнүүдээс зааварчилгаа авч тарилаа.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу мод тарих, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах, тоосжилтыг бууруулж эко төмөр зам барих зорилтын хүрээнд үе шаттай судалгааны ажлууд хийгдэж бэлтгэл ханган ажиллаж байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК ийнхүү нэгдэж байна.
Ташрамд дурдахад “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ онд Улаанбаатар хотод 400, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдэд Говийн хөрсөнд 2 жил үрслүүлсэн 1000ш модны суулгац тарьж, арчилгааг хийж байгаа юм.
-
13 цаг 16 мин
-
15 цаг 57 мин
-
17 цаг 17 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
13 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин