Багануур ХК-н ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийх ажилд эмнэлгийн байгууллагууд үнийн санал ирүүлэхийг урьж байна /10.19/
Үйл явдал
/
2022-10-20

Багануур ХК-н ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийх ажилд төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагууд үнийн санал ирүүлэхийг урьж байна.Сонирхсон байгууллагууд дараах утас, хаягаар холбогдож бусад мэдээллийг авч материалаа ирүүлнэ үү.

Хаяг: Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, Өөрийн байр 3 давхар, 302 тоот Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс. Утас: 99083393, 99007844 и-мэйл enkhbold.a@baganuurmine.mn

Үнийн санал авах хугацаа: Ажлын 3 хоног

Ажил үйлчилгээ гүйцэтгэх байгууллагад тавигдах шаардлага:

  1. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийх итгэмжлэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, лабораторитай байх
  2. Үзлэг хийх эмч нарын багт: Дотор /хоол боловсруулах, бөөр гэж задарч болно/, зүрх судас, мэдрэл, мэс засал /бүдүүн шулуун гэдэс, эрэгтэйчүүд урологи гэж задарч болно /чих хамар хоолой, нүд, сэтгэц, эмэгтэйчүүд /эхо, дуран/, арьс харшлын гэсэн нарийн мэргэжлийн ур чадвар сайтай, мэргэшлийн зэрэг цол бүхий эмч нар байна.
  3. Ачаалалтай ажиллах чадвартай, илүү цагаар ажиллах тохиолдолд илүү цагийн хөлсийг тухайн эмнэлгийн байгууллага өөрсдөө хариуцах
  4. Уушигны рентген зураг, эхо, зүрхний бичлэгийн аппарат болон шаардлагатай тохиолдолд ходоодны дурангийн шинжилгээ /гастроскопия/ хийх стандарт хангасан хүчин чадал бүхий багаж тоног төхөөрөмжтэй байх
  5. Лабораторийн шинжилгээнд: элэг цөсний үйл ажиллагаа /ГОТ, ГПТ, ГГТ, ШФ/, өөх тос нүүрс усны солилцоо: /Холестрин, триглицерид, Сахар/, иммунологийн шинжилгээ/ HbsAg, HCV Ag тодорхойлох/, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ

Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй.

  1. Үнийн санал
  2. Компанийн гэрчилгээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.238.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.