Ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-11-19

Ажил олгогчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар батлагдсан Үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулан ажилласан ба сургалтад нийт 30 гаруй ажил олгогчийн төлөөлөл амжилттай хамрагдаж гэрчилгээ авлаа. Сургалтыг Ололт амжилтын түлхүүр ХХК Гүйцэтгэх захирал, Нэгдсэн менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор, зөвлөх багш Б.Батхүү удирдан зохион байгуулсан ба сургалтаар Ажил олгогчийн үүрэг хариуцлага, аюулгүй байдлыг удирдлагаар хангах , ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын тухай, ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, ХЭМАБ МТ ISO45001:2018 стандартын тухай, Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал, Хөдөлмөрийн нөхцлийг хангах арга хэмжээ, шаардагдах хөрөнгө төлөвлөлт, зарцуулалт, Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, хяналт тогтоох, урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд мэдлэг олгосон.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.223.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.