Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд нэгдлээ
Үйл явдал
/
2022-11-29

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд нэгдлээ. Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Жендэрт суурилсан хүчирхийллийн аян зохион байгууллагддаг бөгөөд манай улс 1997 оноос тус аяныг эхлүүлж түүнээс хойш НҮБ-ын хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгуулланууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн ажиллаж байна. Энэ жилийн 16 хоногийн аяны гол зорилго нь Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд авчрах бөгөөд ” Нандин бүхнээ хамгаалая, Өөрийгөө гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн уриан доор цагаан тууз зүүж тус газрын 2000 гаруй ажилтан нэгдэж, дэмжиж, уриалж оролцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.