Зэвсэгт хүчний 6 анги 250 алба хаагч хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
Нийслэлийн БЗД-ийн 43 дугаар хороо, СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын усны түвшин нэмэгдэн үерийн далан хальж байгаатай холбоотойгоор өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 20:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг дахин 100 гаруй цэргийн алба хаагчаар хүч нэмэгдүүлж нийт Зэвсэгт хүчний 6 ангийн 250 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Мөн СБД-ийн 13 хороонд үүссэн үерийн нөхцөлтэй холбоотойгоор томилгоот бүлэг Дамбадаржаа, Дарь-Эх орчимд далан байгуулах ажилд, хүнд даацын ачааны авто машинтай бүлгүүд шороо татах ажлыг эхлүүлээд байна. Томилгоот бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ажлаа тууштай үргэлжлүүлсээр байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.214.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20