Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа тул мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, үүссэн нөхцөл байдлын улмаас нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг НОК-оос зохион байгуулсан бөгөөд 9 айл хашаандаа байх боломжгүй болж, 7 айл нүүж, 2 айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байна.
Есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон. 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон. Эдгээр нь цаашид шар усны үер үүсэж болох нөхцөлийг бүрдүүлж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн зөвлөмжтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, Засгийн газрын 2018 оны Гамшгийн зэрэг тогтоох журмын дагуу үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшинг тогтоолоо. Иймд иргэд, олон нийт та бүхэн шар усны үерийн эрсдэлтэй бүсэд оршин суухаас татгалзана уу
Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас халиа тошинг арилгахад хамтран ажиллах экскаватор, том оврын машинтай байгууллагуудыг урьж байна
-
2 цаг 19 мин
-
2 цаг 20 мин
-
3 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20