Соёлыг түгээе аян “Хандлагаа өөрчилье” уриатай дөрөв дэх жилдээ эхэллээ
Үйл явдал
/
Өчигдөр 15 цаг 13 мин

Аймгийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлдэг "Соёлыг түгээе" аян  дөрөв дэх жилдээ  "Хандлагаа өөрчилье” уриатайгаар эхэллээ.  Аяны талаар өнөөдөр  аймгийн Соёл урлаг,залуучууд, аялал жуулчлалын газар,  Хүүхэд залуучуудын театр, Цагдаагийн газраас  мэдээлэл хийлээ. 

Эерэг хандлагатай, харилцааны өндөр соёлтой, зөв дадалтай,  хариуцлага, үүргээ ухамсарласан иргэдтэй хотыг бий болгох нь энэхүү аяны зорилго юм. Хоёр  сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид болон олон нийт рүү чиглэсэн  соёл нөлөөллийн олон талт  үйл ажиллагааг сарын турш зохион байгуулах юм. 
Тухайлбал, төрийн байгууллагууд өөрсдийн онцлогт тааруулсан нөлөөллийн ажлыг зохион  байгуулах бол Соёл урлагийн газар худалдааны төв, үйлчилгээний байгууллага руу чиглэсэн арга хэмжээг зохион  байгуулна. 

Мөн энэхүү аяны хүрээнд томоохон уран бүтээлийг Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэддээ толилуулдаг  уламжлалтай.  2022 онд  Улсын драмын эрдмийн театрын хамт олны бүтээл дэлхийн сонгодог Анна каренина, 2023 онд Морин хуурын чуулгын уран бүтээлчид Орхон аймагт хүрэлцэн ирж уран бүтээлийн дээжсээсээ толилуулж байв. 

Энэ жил Монгол Улсын филармони Баянмонгол  чуулгын уран бүтээлчид “Соёлыг түгээе” аян, Эрдэнэт хотын өдрөөр Орхон аймагт уран бүтээлээ толилуулна.  Аймгийн Хүүхэд залуучуудын театрын хамт олны бүтээл Монгол Улсын мэргэн сайд А.Амарын амьдрал, улс төрийн замналыг нь харуулсан түүхэн драмын жүжиг эдгээр өдрүүдэд нээлтээ хийж, иргэдийн хүртээл болоход бэлэн болоод буй. 

Энэхүү жүжгээс Монголын төрд хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амар агсны ажил амьдрал, төрд зүтгэсэн он жилүүд, тухайн үеийн нийгэм цаг үеийн байдлыг мэдэх боломжтойг Хүүхэд залуучуудын театрын дарга Х.Хишигбаатар онцоллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.