Аймгийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцүүлэхээр ИТХ-д өргөн барьлаа
Үйл явдал
/
Өчигдөр 15 цаг 11 мин

   Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр аймгийн 2025 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн барьлаа. 
Ирэх оны төсвийг Монгол Улсын сангийн яамнаас баталсан журмын дагуу боловсруулж, төсвийн тухай хуулинд заасанчлан  11-р сарын 25-ны дотор аймгийн ИТХ-д өргөн барьж байна.                   Төсвийн орлого, зарлагыг 359,4 тэрбум байхаар тооцоолж, хэмнэлтийн тухай хуулийг баримтлан төрийн байгууллагуудаас ирүүлсэн авто машин болон тавилга эд хогшил худалдан авах хүсэлтийг энэ оны төсөвт тусгаагүй талаар аймгийн Засаг дарга онцоллоо. 

         Монгол Улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх сарын 2-ны өдөр ээлжит II  хуралдаанаар аймгийн 2025 оны төсвийг хэлэлцэхээр товложээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.