Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0231 дугаар дүгээр салбарын Харуулын дарга, ахлах ахлагч Б.Тайга, гэрээт хилчин, байлдагч Л.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн иргэн Тэрбиш овогтой Оргил нь мориноосоо унаж хөлөө хугалан, улсын хилээс 5 км орчим зайд, хагас осголтын байдалтай байхад нь олж илрүүлэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, ар гэрт нь мэдэгдэж хүлээлгэн өгснөөр 15 настай Т.Оргил хүүгийн амь насыг аварч чаджээ. Ийнхүү албан үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, хүүгийнх нь амь насыг аварсан хилчдэд хүүгийн ар гэрээс талархсанаа илэрхийлж, салбарын хамт олонд агт морь бэлэглэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20