Нийслэлийн АН-ын даргын сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон НИТХ-ын төлөөлөгч М.Тулгад "энхрий хайрт С.ЭРДЭНЭ даргадаа дахин хулхидуулжээ". Өмнө нь тэрбээр С.Эрдэнийн талын АН-ын үзэл санааг дэмжин явахдаа дараагийн АН-ын дарга хэмээн ХУУРАМЧ ТАМГА, МӨНГӨН АЯГААР хулхидуулж байсан юм. Тэрбээр энэ тухайгаа ийн тайлбарлажээ. Өчигдөр нийслэлийн АН-ын даргын сонгууль боллоо. Төрийн болон дотоод олон сонгуульд оролцож байсан. Анх удаа ялагдаж үзлээ. Дэмжсэн, дэмжиж ажилласан, сэтгэл тавьсан бүх хүмүүстээ баярлалаа! Өнөө өглөөнөөс эхлээд нам дотроос ч, гаднаас ч намайг Женкод худалдагдсан мэт гүтгэлэг яваад байгаа тул болсон явдлын талаар бичье.
Ялах боломж бол бүрэн байлаа. Эхнээсээ л төв намын Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо, намын байгуулалтууд ЖАН-д алдагдаж, нийслэлийн намын өмнөх дарга Пүрэвдаваагийн баг хурлын бэлтгэл болон зохион байгуулалтуудыг хийсэн учраас, манай талаас үндсэндээ процессийн оролцоо, хяналт боломжгүй болсон. Намын хорооны нөхөн сонгууль гэж юм хийгээд 60 шинэ хүн оруулж ирсэн. Нэг хэсэг нь Женкогийн, нэг хэсэг нь Гантөмөрийн хүмүүс. Ингэж намайг буланд шахаж, женкогийнхонтой алалцуулж байгаад дундаас нь Бадарсангаа гаргая гэж Гантөмөр дарга тооцсон байх.
Өчигдөр эхний санал хураалтаар би хасагдах болоход, цаг хугацаатай уралдах асуудал үүссэн. Учир нь миний багцаас өдөржин хуралдсан хүмүүс залхаад эхнээсээ “явлаа шүү, хаашдаа энэ хоёрын хэн нь ч ялгаа алга” гэдэг юм болсон. Бадарсан бас илтгэл, мэтгэлцээн зэрэг дээрээ үнэлгээ алдсан байсан. Батцогт эхнийх дээр өндөр гарч, нэмээд аравхан хүн татахад л ялах нөхцөл байдал үүссэн. Хоёрдахь санал хураалтын цаг тулчихсан, миний багц задарч байгаа үед команд ажиллахад хэцүү. Ер нь аль руу нь ч хийлээ гэсэн асуудал хоёр талтай байсан. Батцогтын хувьд манай Баянзүрхийн намынх. Энэ сонгуулиас Баянзүрхээрээ дахин хагарч, үл ойлголцол даамжрах эсэх нь нэг хүчин зүйл. Бадарсангийн хувьд ЖАН-гийн хэвлэлийн хурлуудад зогсоод л, хоёр талд хөлөө тавьчихсан гүйж явсан учир үзэл санааны талаас нь итгэхэд хэцүү. Ингээд л цаг болж 2 дахь санал хураалт эхэлсэн.
Нэг ч төгрөгний тохироо байхгүй гэдгийг хэлье! Ямар нэг албан тушаалд би очихгүй. Харин намайг дэмжиж ажилласан шинэ залуу хүмүүст намд туршлагажих, тэдэнд боломж олгох хэдэн зүйлийг намын шинэ даргаас хүссэн, за гэсэн.
Энэ сонгуулиар төв нам дэмждэггүй юмаа гэхэд шударга ажиллаж болох байсан. Хүмүүс эцсийн мөчид мурьсан. Үзэл санааны тал юм хойно дэмжинэ гээд гар барьж тэврээд салсан С.Эрдэнэ бүх хүнээ миний эсрэг өгүүлсэн.
Ийм сонгууль боллоо. Би хэзээ ч, яасан ч женкотой нийлэхгүй. Намайг мөнгөөр ч, юугаар ч авч чадахгүй. Дотоод сонгуулийн энэ заваан системийн эсрэг явна. Дотоод ардчиллын төлөө явна. Ардчилал, эрх чөлөөний үзэл санааныхаа төлөө цаашдаа ч тууштай явах болно!
(Дахин хэлэхэд гүтгэлэг, худал мэдээлэлд албан ёсоор хариу өгөх зорилгоор бичив)
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.95.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20