С.Дэмбэрэл: Баян, хоосны ялгаа нийгмийг донсолгох хэмжээнд очоогүй байгаа шүү
Засгийн газар 2-3 сарын өмнө уул уурхайн бус экспортыг дэмжих тогтоол гаргасан. Энэ бол сайн хэрэг, одоо худалдааг нэмэгдүүлэх ёстой. Импортыг үзэн ядах хэрэггүй. Өр, баялагт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өрхийн орлого, зарлагыг өргөн утгаар нь хараарай. Өрхийн баялгийг нэмэгдүүлэхийн тулд газар өмчлөх эрхийг хүртээмжтэй болго. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангаар дамжуулаад баялгийг иргэн бүрт тэгш хүртээмжтэй болгох заалт оруулсан. Үүнийг өрхүүдэд хувьцаа байдлаар олговол зүгээр. Тэгш бус байдал жинхэнэ утгаараа үүсээгүй байхад хэт туйлширч болохгүй. Баян, хоосны ялгаа нийгмийг донсолгох хэмжээнд очоогүй байгаа шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20