БХЯ/: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДАД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр тус нэгтгэл, ангийн цэргийн байр, спорт танхим, соёлын төв өргөө, эмнэлгийн байрны орчин нөхцөл, ар тал хангалт, хугацаат цэргийн алба хаагчдын хоолны чанар байдлыг танилцууллаа. Ялангуяа хугацаат цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэл хэрхэн явагддаг, соёл хүмүүжил, сэтгэл зүйн ямар ажлууд явагддаг, тэднийг сурч хөгжихөд нь хэрхэн анхаарч байгаа, ар гэрийнхэнтэй нь утсан холбоо болон цахимаар хэрхэн холбодог, эрүүл мэндийн тусламжийг хэрхэн үзүүлж байна зэрэг мэдээллийг хүргэлээ.
Өдөрлөгт 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцсон бөгөөд тэд хугацаат цэргийн алба хаагчдын эрх зүйн орчин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цэргийн насны залуусын өвчлөл, бие бялдрын хөгжил, цэргийн байр бусад объектын засвар үйлчилгээ, түүний камержуулалт зэргийг нэгтгэл, ангийн удирдлагуудаас асуухын зэрэгцээ байлдагч нарын санал сэтгэгдлээс хуваалцсан юм.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн гэхэд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-ын дэмжлэгээр “Жишиг цэргийн хотхон” төсөл хэрэгжүүлж буйгаа танилцуулав. “Жишиг цэргийн хотхон” төслийн хүрээнд цэргийн байр, дулааны болон цэвэр усны шугам, уурын зуух, халуун ус, угаалгын газар зэргийг шинэчилснээ танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.185.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20