“Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганд нийслэл, 21 аймгийн 1500 орчим төлөөлөл оролцож байна
Үйл явдал
/
2023-11-20

“Эрсдэлийн удирдлага ба тогтвортой хөгжил” сэдвээр эрсдэлийн үндэсний форумын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.

Тус сэдвийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун “Эрсдэл ба даатгалын салбарын хөгжил”, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Эдийн засгийн бодлогын чиглэл, анхаарах зарим эрсдэл” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм.

“Эрсдэл” гэсэн нэр томьёо нь тодорхой аюул тохиолдоход тухайн нутаг дэвсгэр, байрлал дахь хүн ам, обьект, эд хөрөнгөд учруулах хохирлыг илэрхийлэх ойлголт юм. Энэ ч утгаараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудлуудын нэг юм.

Олон улсын туршлагаас харахад гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаардана гэдгийг тогтоосон байна.

Тиймээс эрсдэлийг бууруулах хүрээнд олон нийтийн боловсролд анхаарах, төр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын туршлага нэвтрүүлэх, даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэлэлцлээ.Нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцож байгаа тус чуулган маргааш үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.