Зүүн үйлдвэрийн гуравдугаар цехийн бүтээн байгуулалт хийгдэж байна
Үйл явдал
/
2023-11-20

Тавантолгой түлш компани өндөр хүчин чадалтай, ажиллах хүчний оролцоо багатай автоматжсан үйлдэрүүдтэй болох зорилго тавин ажиллаж байна. Үүний эхлэл болгож Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг өнгөрсөн жил өргөтгөж цагт 10 тонн үйлдвэрлэдэг байсан хоёр шугамыг нэгтгэж цагт 50 тонн үйлдвэрлэх боломжтой болгож өргөтгөсөн.

Тэгвэл Зүүн үйлдвэрийн дэргэдэх дахин боловсруулах үйлдвэрийн цагт 8 тонн үйлдвэрлэх  хүчин чадалтай хоёр шугамыг өргөтгөж цагт 50-60 тонн үйлдвэрлэдэг болгохоор өргөтгөлийн ажлуудыг хийж байна. Өргөтгөлийн ажлын хүрээнд өндөр хүчин чадалтай хатаагч, бутлуур, хэвлэгч гээд бүх тоног төхөөрөмжийг өндөр хүчин чадалтай болгон өргөтгөж байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажиллах хүчний зардал багатай, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж өндөр байх юм. 

Зүүн үйлдвэр нь нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг бол гуравдугаар цех ашиглалтад орсноор 80 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа юм. Үйлдвэрийг арванхоёрдугаар сард багтааж ашиглалтад оруулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.