Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Элчин сайд М.Сингх-ийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзан, Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын төр, Засгийн газар өндрөөр үнэлж буйг онцоллоо.
Энэтхэгийн талын буцалтгүй тусламжаар байгуулсан Кибер аюулгүй байдлын төв нь манай улсын мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйд мөн Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний бие даасан байдлыг бататгахад ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эрчимтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласанд талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улс ковид-19 цар тахлыг богино хугацаанд даван туулахад бодит хувь нэмэр оруулж, ажилласанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Элчин сайд М.Сингх аюулгүй байдал, батлан хамгаалах, уул уурхай, цахим харилцаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажилласандаа баяртай байгаагаа тэмдэглээд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад цаашид ч анхаарч ажиллана гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.12.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20