Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдаж, шууд удирдлагаар ханган ажиллаж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-23
УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдаж, шууд удирдлагаар ханган ажиллаж байна.
 
04:00 цагийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 162 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийт 306 хүн төөрсөн, сураггүй болсон байна. Одоогйин байдлаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран 242 хүнийг эсэн мэнд олсон бөгөөд, 64 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан эрлийн үйл ажиллгааг эрчимжүүлэн шаардлагатай техник хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, цаашид өвөлжилт хүндэрч байгаатай хобоотойгоор малчид, иргэдийг бэлэн байдлын цүнх бэлдэж, шаардлагатай тохиолдолд бэлэн байдлаа хангахад сургах чиглэлээр зөвлөмж даалгавар өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.108.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.