БХЯ/: ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-01
БХЯ-ны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөлийн 2023 оны IV хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд салбар зөвлөлийн гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтэс, харьяа байгууллагуудын дарга нар оролцов.
Жендэрийн салбар зөвлөлийн орлогч дарга хурандаа Ч.Гандирваа хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн хэмжээнд 1991 оноос хойш Жендэрт суурилсан хүчирхийлэл болоод охид, эмэгтэйчүүдийн эсрэг хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор “Цагаан туузтан” аяныг зохион байгуулж ирсэн. Манай батлан хамгаалах салбарын хувьд тус аянд жил бүр нэгдэж, идэвхтэй оролцдог. “Хүндлэл-хамгийн тод гэрэл” уриатайгаар явагдаж буй аяны талаарх мэдээллийг цахим орчинд түгээх, соён гэгээрүүлэх ажлыг өөрийн байгууллагын боломжид тулгуурлан холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгож байна” хэмээв.
Уг хуралдаанаар ҮБХИС, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-аас салбарын хэмжээнд жендэрийн талаар авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ тайланг илтгэж, харилцан туршлага солилцлоо. Хуралдааны төгсгөлд зөвлөлийн дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг “Батлан хамгаалах салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй уялдсан зарим үүрэг, чиглэлийг өгсөн юм.
 
 
 
 
 
 
 
 
 
+3
 
 
Бүх хариу үйлдэл:
26
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.93.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.