ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАР КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВ “НОГООН БҮС”-Д АЖИЛЛАЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-11-29

Дүүргийн иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачилгаар  Нийтлэг үйлчилгээний газар “Камерын нэгдсэн төв”-ийг 2022 онд байгуулж байсан. Тус төв нь өнөөдрийн байдлаар нийслэлд төдийгүй улсад жишиг ажил болон хэрэгжиж байна.  

Чингэлтэй дүүргийн теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдвэрлэсэн.

Дүүргийн нийт 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэр камерын бүрэн хяналтад орж “Ногоон бүс” болсоноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн ажил боллоо.

“Ногоон бүс”-ийн нөхцөл байдал, ажиллаж байгаа зарчим, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нар танилцаж, хамтран ажиллахаар санал солилцлоо.

Камерын төвөөс суурилуулсан камерууд -40-өөс +40 градуст ажиллах горимтой бөгөөд цахилгааны 200-240V хүчдэлийг даах хүчин чадалтай.

Олон улсад хэрэгжиж буй “Ногоон бүс” төсөл нь дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондонд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлагыг үндэслэн ийнхүү дүүргийнхээ 8940 хавтгай дөрвөлжин км газар нутгийг иж бүрэн камержуулж байна.  

viber image 2023 11 29 13 24 03 437

viber image 2023 11 29 13 24 07 579

viber image 2023 11 29 13 24 08 757

viber image 2023 11 29 13 23 58 362

viber image 2023 11 29 13 23 57 147

viber image 2023 11 29 13 23 59 541

viber image 2023 11 29 13 24 00 772

viber image 2023 11 29 13 24 02 066

viber image 2023 11 29 13 24 04 856

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.59.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.