ХУД-ийн 15 дугаар хороо “Нархан” хотхоны баруун талын хашааг татаж, иргэд чөлөөтэй зорчих явган замын ажил үргэлжилж байна
Б.Норовням
Үйл явдал
/
2023-12-05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар /2023.11.22/-ны өдөр иргэдийн санал хүсэлтээр 15 дугаар хороо “Нархан” хотхоны баруун талд газар дээр нь ажиллаж, орчмын аж ахуйн нэгжүүдтэй Гандийн гудамжнаас Соларис, Вега сити хотхонууд орчмын байгууллагуудын хашааг татуулж, явган хүн зорчих зам тавих зөвшилцөлд хүрсэн.

“Нархан” хотхоны баруун тал, 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэг орчмын барилгуудын стандарт бус хашааг татуулж, явган зам тавих ажил 11-р сарын 24-нд эхэлж, өнөөдрийн байдлаар 150 метр талбайг бүрэн чөлөөлж, удахгүй иргэд чөлөөтэй зорчих явган замын ажил бүрэн дуусна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.