Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоодын үйлчилгээний ажилчдад чиглэсэн “Сууц өмчлөгчдийн холбооны менежмент’’ цогц сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтын үеэр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс галын аюулгүй байдлын зөвлөмж хүргэн бусад чиглэлийн мэдээлэл, зөвлөгөө өглөө.