Сургууль орчмын үзэгдэх орчин муу, харанхуй байршлуудад лед гэрлэн гарц хийнэ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-11-22

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна.

Хар цэгийн судалгаагаар 70 гаруй сургууль орчмын гэрэлтүүлэг сайн бол 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй, харанхуй байгаа юм. Тиймээс ихэвчлэн гэр хорооллын харанхуй бүсэд лед гэрлэн гарц байрлуулахаар төлөвлөөд байна. Уг ажлыг хийхдээ нийслэлээс болон НИТХ-ын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сангаас төсөв гаргаж, дүүргүүд хариуцан хийх юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.19.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.