БНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД НОЁН М.П. СИНГХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П. Сингхийн үүрэгт ажил дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбогдуулан түүнийг хүлээн авч уулзлаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён М.П. Сингхийг 2018 оноос Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ноён М.П. Сингхийн хоёр улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдэгээр шагнаж, түүний цаашдын ажилд амжилт хүсэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.205.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20