СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын NABCB олон улсын аудиторын байгууллагын 3 удаагийн аудитад тэнцлээ.
1. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ;
2. Эрүүл мэндийн даатгалын 4 багц тусламж;
3. Нийгмийн эрүүл тусламж үйлчилгээ;
4. Дархлаажуулалт гэсэн 4 чиглэлээр ISO 9001:2015 Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамт олон болж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “БАТЛАМЖ”-аа хүлээн авлаа.
Энэ нь эрүүл мэндийн анхан шатны байгууллагын анхны чанарын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болж байгаа тохиолдол юм.
Цаашид 6 дугаар хорооны “Гурван цүүр” өрхийн эрүүл мэндийн төв гэрчилгээгээ авахаар “Аудит”-д хамрагдаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20