Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” хэрэгжүүлж буй байгууллага, аж ахуйн нэгжийг цувралаар танилцуулж байна.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлж эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрыг ая тухтай болгох, ажил, ар гэрийн тэнцвэрийг хангах асуудалд онцгой анхаарч ажилчдын амрах өрөөг өөрсдийн хөрөнгөөр шинээр тохижууллаа. Мөн Эрүүл мэнд, дасгал, хөдөлгөөнийг дэмжих стандартын тоног төхөөрөмжтэй чийрэгжүүлэлтийн танхимыг тохижуулан, алба хаагчдынхаа тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүллээ.
Мөн сэтгэл заслын “Mental Help” өрөөг тохижуулан, байгууллагынхаа эмч, ажилчид сэтгэл зүйн зөвлөгөө, арт терапи, иога бясалгал, булчин суллах тайвшруулах сэтгэл зүйн дасгал, бүлгийн зөвлөгөө зэрэг сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эмнэлгийн 1 давхарт ажилтнуудад зориулсан цайны газрыг шинээр тохижуулан хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт хүргүүлж эмнэлгийн хуучин байрыг тохижуулан нийслэлийн хөрөнгө оруулалтаар 70 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Бяцхан Доктор” цэцэрлэгийг байгуулан, залуу ажилтнуудаа дэмжин ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.43.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20