СХД/ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАЙ ЗАЛУУС ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-12-01
 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүнд машин механизмын операторчин мэргэжлээр сургаж, ажлын байраар хангах “МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ ЗАЛУУС” төслийг Сонгинохайрхан дүүрэг хэрэгжүүлж эхэллээ.
Уг төслийн зорилго нь Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны ажил, мэргэжилгүй залуусыг мэргэжлийн сургалтад хамруулж үнэмлэхтэй болгох цаашлаад ажлын байраар бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Өнөөдөр төслийн нээлтийн үйл ажиллагаа Техник технологийн политехник коллеж дээр болж, НИТХ-ын Төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Техник технологийн политехник коллежийн захирал Ц.Баярмаа, дүүргийн бусад холбогдох удирдлагууд, ажлын байраар хангах “KH” майнинг компани, “Эм Жи Эл Акуа” ХХК-ын менежерүүдийн хамт оролцлоо.
Төсөлд хамрагдах залуусыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн ажил олгогч байгууллагуудын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, 80 хүнээс ярилцлага хийх замаар 43 суралцагчийг сонгон шалгаруулж авсан юм.
Эдгээр суралцагчид сургалтаа төгссөний дараа ажлын байранд шууд хамрагдах бөгөөд дүүрэгтэй “KА” майнинг, “Эм Жи Эл Акуа” ХХК-иуд хамтран ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэг 2022-2024 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл ирэх 2024 онд үргэлжлэх бөгөөд мөн адил 43 хороодоос иргэдийг сонгон шалгаруулж мэргэжлийн сургалтад хамруулна. Ирэх оны төсөлд эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.