СХД/ИРГЭДЭД ХУУЛЬ, ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-21
 
Иргэдэд хууль, зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөг хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Өдөрлөгийг бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд Баянхошуу Бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр гэр бүл, гэрээ, тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж, нэхэмжлэл гаргах гэх мэт иргэдэд тулгамдсан асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрууд хамтран зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.250.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.