ЭМД: Мэссэж үйлчилгээтэй холбоотой хяналт, шалгалт үргэлжилж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-24

ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг цахимаар хянахаас гадна тусламж, үйлчилгээ авсан иргэдээр ч мөн давхар хянуулах зорилгоор мэссэж үйлчилгээг сар бүр тогтмол илгээж байна.

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард мэссэж үйлчилгээ явуулсан иргэдийн 671 хэвтэн эмчлүүлэх хугацаанд гаднаас эм тариа авахуулсан гэж хариу ирүүлсэн байна. ЭМДЕГ-аас тухай иргэд рүү нэг бүрчлэн холбогдоход эдгээр иргэдийн 510 нь мэссэж үйлчилгээг буруу бөглөсөн бол 161 нь гаднаас эм тариа авсан гэж мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газраас иргэдэд илгээсэн мессэж мэдээллийн үр дүн болон эрүүл мэнддийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтийг үнэлэх, иргэн даатгуулагчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, хууль бус үйлдэл, аливаа зөрчлийг газар дээр нь илрүүлэх, арилгуулах зорилгоор Улаанбаатар хотын 13, орон нутагт 19 нийт 32 эрүүл мэндийн байгууллагад хяналт, шалгалт хийж байна.

Шалгалтаар 15 иргэн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлэх хугацаандаа нийт 1.8 сая төгрөгийн эм, тариа болон бусад хэрэгслийг гаднаас авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-уудад хэвтэн эмчлүүлэх хугацаандаа өөрийн өвчний түүхэн бичигдсэн эм, тариа, бусад хэрэгслийг гаднаас худалдан авсан болон нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухай эрүүл мэндийн байгууллагын чанарын албанд хандаж буцаан олголт авах боломжтой.

Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116 утсанд хандаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.