ЭМД: Орон нутгийн даатгалын хэлтэс, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
ЭМДҮЗ-ийн ажлын албаны даргын 2023 оны 11 сарын А/25 тоот тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
ЭМДҮЗ-ийн гишүүн Н.Одонгуагаар ахлуулсан ажлын хэсэгт зөвлөлийн ахлах аудитор Н.Хишигсүрэн, аудитор Д.Сувдаа, нягтлан бодогч-аудитор Б.Отгонжаргал ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг, Бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор нар багтаж байгаа өнөөдөр тус аймаг дахь ЭМДХ болон гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ЭМД-ын тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд үнэлгээ дүгнэлт өгч, нэгдсэн ойлголт өгөх сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр төр, хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд ЭМДҮЗ-ийн 2022 болон 2023 оны тогтоол, холбогдох журмуудад орсон шинэчлэлийг танилцуулж, тогтоолуудыг хэрэгжүүлж буй үйл явцтай танилцахаас гадна, шинэчлэлийн хүрээнд учирч буй асуудлуудыг хэлэлцэж, хяналтын үед илэрч буй нийтлэг зөрчил дутагдлыг арилгах, засч сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилаллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.192.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20