Б.Энэбиш: ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ руу чихэх гээд байсан учраас ГАДААДАД АМЬДАРЧ байгаад ирсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-06

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг сонсож байгаа юм. Гэрчээр дуудагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишээс Сонсголын даргалагч Б.Энхбаяр "Яг ямар гэмт хэрэгт таныг буруутгаад та хэдэн жил гадаадад байж байгаад ирэв? Таныг оргон зайллаа л гээд байсан, тэр хэрэг нь одоо юу болсон бэ? Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болоод буцаад ирчихсэн юм уу?" хэмээн асуув.

Хариуд нь тэрбээр "Миний хувьд Оюутолгой, Тавантолгой төслийг өөрийн удирдаж байсан хамт олонтойгоо гүйцэтгэх удирдлагын түвшинд эхлүүлсэн хүний нэг мөн. Намайг ажлаа өгсний дараагаас эхлээд нэг улс төрийн нам солигдохоор нөгөөдхөө үгүйсгэдэг монголын улс төрийн дэг жаягийн дагуу өмнөхөө харлуулж эхэлсэн. 2008 онд одоогийн Монгол Ардын Нам тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан Нам хоёр нэг нь нийт иргэдэд 1.5 сая төгрөгийн мөнгийг бэлнээр өгнө гэсэн амлалттай. Нэг нь 1.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг олгоно гээд амлалттай ороод хоорондоо хамтарсан Засгийн Газар байгуулж тэврэлдэж гар бариад Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд энэ хоёр ордыг эхлүүлье гээд тогтоол шийдвэрүүдээ гаргаж компаниуддаа үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. 

Сонгуулийн амлалт болох иргэдэд сар бүр олгох 21,000 төгрөг, ахмад настанд олгох 500,000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох 1 сая төгрөгийг олох эх үүсвэрийн дийлэнхийн бүрдүүл гэсэн хатуу даалгавартай байсан учраас олборлолтын ажлыг нэн тэргүүнд тавьж шаргуу ажиллаж байсан. Энэ бүх ажлыг манай хамт олон маш амжилттай биелүүлж Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол компаниас Хүний хөгжлийн санд нийлээд 400 орчим тэрбум төгрөгийг оруулсан байдаг юм. Энэ бүхний дараа 2013 оноос над руу чиглэсэн шүүмжлэл гарсан. Австралид төрөх дөхсөн охин руу гаа очих гээд явсан хойгуур хэвлэл мэдээллээр асуудлууд гарч эхэлсэн. Гурван асуудал ярьдаг юм.

Нэгдүгээрт Чалкогийн гэрээг буруу хийсэн гэдэг. Энэ гэрээний тухай би хэзээ ч ярьсан бэлэн байна. Хоёрдугаарт 60 тн даацтай 10 машин авсан нь эвдрээд байдаг юм байна. Яагаад худалдан авалт хийсэн юм бэ гэдэг. 

Шударга бусын хонгил руу эхний ээлжид чихэгдэх гээд байгаагаа мэдэрсэн учраас хэдэн жил гэр бүлтэйгээ амьдарсан юм.  Гурван жилийн өмнө ирсэн. Монголын уул уурхайг эхлүүлснийхээ төлөө хилс хэрэгт хэлмэгдэж байсан хүн" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.252.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.