Ч.Хүрэлбаатар: 2024 оны сонгуульд нэр дэвших хүмүүс айлаар ороод МӨНГӨ ТАРААГААД ЭХЭЛСЭН байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, "Сонгуулийн товыг тогтоох асуудлыг яримаар байна. Хуулийн хугацаа дуусахад ганцхан сарын хугацаа үлдлээ. Сонгуульд нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад мөнгө тараагаад эхэлчихсэн байна. Тиймээс тойргийн асуудал чухал. Улс орны хэмжээнд хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлээд явбал эдийн засаг дорхноо өндийгөөд босоод ирнэ. Тойргийн жижиг байдлын зовлонд байх юм бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Тийм учраас сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижгэрүүлэх биш улам томруулмаар байна. Одоогийн тойргоо дахин томсгомоор байна. Сонгуулийн тойргийг тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр явуулж байж улс орны өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэнэ" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.