ЭМДЕГ-ын албан хаагчид Төв аймгийнэн сумдад ажиллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-02
 
 ЭМДЕГ-ын даргын тушаалын дагуу Төв аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчид 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд тус аймгийн Угтаалцайдам, Баянжаргалан, Баянцагаан сумдад ажиллалаа.
 Энэ үеэр дээрх сумдын гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-ийн 2023 онд шинээр болон шинэчлэгдсэн тогтоол болон холбогдох хууль, журам, тушаалаар сургалт зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
 Мөн сумдын Тамгын газар болон ЕБС-уудад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулж, ЭМД-ын хамгийн хурднаар буюу И-Баримтаар хэрхэн төлж, шимтгэлээ баталгаажсан эсэхийг хэрхэн шалгах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.