СБД: Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-01
Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай"
"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны төлөвлөгөө батлах тухай"
-"Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай"
-"Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай"
-"Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч, М.Алтангэрэл
-"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Бусад (Төрийн цол, одон, медальд дэмжин уламжлах тухай) асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 11 дүгээр ээлжит хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдахаар товлолоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.