тоск: Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-02-27
Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.02.27/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг танилцуулав.
Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал: Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 752 зээлдэгчид 79,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгов.
 
Орон нутагт олгогдох орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Ерөнхий гэрээний төслийг эцэслэх хүрээнд Монгол банк, арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сантай хамтрах ажлыг эрчимжүүлж байна.
Орхоны хөндийд байгуулах шинэ хотын Техник, эдийн засгийн үндэслэл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахтай холбоотой төсвийг шийдвэрлэх хүрээнд БНСУ-ын ЭСЯ, Койка, Сангийн яам зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулав. Хэлэлцүүлгээс нийт 10.400 гаруй санал авч, зонхилон гарч буй малчдын өвөлжөө хаваржааны газрын асуудал, Лицензийн давхцал, газар өмчлүүлэхтэй холбоотой саналуудыг нэгтгэв.
Барилгын материалын үнийн өсөлт тооцож хэрэгжүүлэх тухай УИХ-ын 88-р тогтоолын хүрээнд магадлалын хянан баталгаажуулалтыг явуулж байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, нийт 20 аймгийн төлөөллүүд оролцов.
“Газар хөдлөлтийн гамшгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ"-ний талаарх танилцуулгыг бэлтгэж, ТНБД-д танилцуулж, Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавараар барилгын нэгдсэн судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болов.
"Нойтон болон чийгтэй орчинд ус тусгаарлах ажил гүйцэтгэх заавар” барилгын дүрмийн төслийг хянаж, батлуулахаар ажиллаж байна.
 
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.
Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, яамдаас ирүүлсэн 35 саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
"Хүн амын нутагшил суурьшилтийн ерөнхий төлөвлөгөө"-ний төслийг нийт 5 аймагт хэлэлцүүлэв.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 6,7,13-р багийн ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөл, холбогдох баримт бичгийн бүрдэл, угсралт, ашиглалтын төлөв байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийв.
"Оюу толгой" уурхайн өргөх байгууламж, цахилгаан, агааржуулалтын шугам сүлжээний ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд газар дээр нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж холбогдох инженер, техникийн ажилтнууд болон удирдлагуудад хяналтын чиглэл тус бүрээр зөвлөмж, зөвлөгөө өгч, илэрч буй алдаа, дутагдлыг арилгуулахаар албан шаардлага хүргүүлэв.
Дээрх хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийн дараа сайд Ц.Даваасүрэн яамны харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд удааширч байгаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай яаралтай асуудлууд байгаа эсэхийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
✅ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийг эцэслэж, танилцуулах үүрэг даалгаварын биелэлт удаашралтай байгааг анхааруулж, ажлыг эрчимжүүлэх,
✅ Шинэчилж, өөрчилж буй дүрэм, журам, нормын сангийн төлөвлөгөөг танилцуулж, сайдаас чиглэл авах,
✅ Шинэ Хархорин хотын захиргааг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь баталж, яаралтай ажилд нь оруулах,
✅ Газар хөдлөлтийн үед өндөр барилгуудын тэсвэрлэх байдалд шалгалт хийх, Арматурын чанарт лабораторийн шинжилгээ явуулах,
✅ Барилгуудын паспортжуулах ажлын судалгаа, шаардагдах хөрөнгийн дүн мэдээллийг яаралтай танилцуулах,
✅ Газрын багц хуулийн төсөл дээр зонхилон гарч байгаа зарчмын зөрүүтэй саналуудаа багцалж, шуурхай танилцуулах
✅ Үнийн өсөлт тооцуулж, магадлалаар орсон ажлуудын хянан баталгаажуулалтыг түргэвчлэх,
✅ Тусгай зөвшөөрөл олголтод тавих хяналтаа сайжруулах зэрэг үүрэг даалгаварыг өгөв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.210.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.