Монголчууд эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж. Үүн лугаа адил Монгол улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатарыг “ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙ”-г гадныхан зарчихсан хэмээн олон жил ул болтол ярьсан. Мөн түүнийг ХУУЛИЙН МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ гэдгийг танхимынх нь нөхөр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нэг бус удаа ярьсан.
Ч.Хүрэлбаатар сайдыг улсаа зарсан, Хятад түншүүдтэй их ойр дотно гэж “Цензургүй сурвалжилга” хэд хэдэн удаа цувралаар хөндөж гаргасан. Зүүн дөрвөн зам дахь нэгэн уушийн газарт Хятадуудтай нэлээд дотно тэврэлдэн наргиж, архины ширээний ард Ерөнхий сайдынхаа айлчлалыг ярилцсан нь мөн л сурвалжилгаар цацагдсан. Хэд хэдэн удаагийн хөдлөшгүй баримт дэлгэж гаргаад байхад л Монголын хууль хяналтын байгууллагынхан түүнийг яаж ч чадахгүй, шалгах ч үгүй байгаа гэхээр тэр хэдийнээ Монголын харьяат биш болчихсон шиг сэтгэгдэл төрүүлдэг.
Түүний араас шил даран орж ирж буй сайн эр бол дэд сайд Г.Түвдэндорж нь юм. Сонгуулийн үнэр авчихсан Сэлэнгийг аяархан гэтэж буй энэ нөхөр НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ байх өндөр магадлалтай аж. УИХ-ын дэргэдэх “хянан шалгах түр хорооны хуралдааны явцад илэрсэн нэгэн баримтаар энэ зүйл илрэв. Тодруулбал, "Спейшл майнинг сервис" ХХК нь 2019-2023 оны хугацаанд "Эрдэнэс Монгол" ХК-аас 706 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гурван гэрээ байгуулсан байна. 2021 онд зохион байгуулсан Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс, олборлолт, баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон. Энэ ажил нь 715 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байсан. Энэ компанид улс төрийн хамаарал гарч ирсэн. "Спейшл майнинг сервис" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар Батбаярын Баттулга ажилладаг. Б.Баттулга нь "Туулкашмер" ХХК дээр хувьцаа эзэмшдэг. Тус компанийн хувьцааг 2008 онд УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн гэр бүлийн хүн Дамдинсүрэнгийн Хишигт эзэмшиж байжээ.
Б.Баттулга нь "Дипродертийз" ХХК-ийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Гантөмөрийн Түвдэндоржтой хамт үүсгэн байгуулсан. Мөн Б.Баттулга нь "Чингисхаан голд" ХХК дээр 100 хувийн хувьцааг идэвхтэй эзэмшиж байна. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Гантөмөрийн Түвдэндоржтой хамтран эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан нэгдмэл сонирхол гарч ирсэн" хэмээн ярив.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20