И-монгол” академи УТҮГ-ыг орон тооны дохионы хэлний хэлмэрчтэй болгоно
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-09
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмж болон ТББ-уудаас тавьсан шаардлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах Төрийн бус байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулагдлаа.
Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар санал солилцов.
Мөн салбарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах, ХБИ-ийн үйлдвэрлэлийг дэмжих, “И-монгол” академи УТҮГ-ыг орон тооны дохионы хэлний хэлмэрчтэй болгох, алслагдсан хороодод төрийн цахим үйлчилгээг авах хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээ мэдээлэл болон танин мэдэхүй, спорт олон нийтийн арга хэмжээ, цаг агаар, гамшиг, эрүүл мэнд зэрэг нэвтрүүлгийг дохионы болон хадмал орчуулгатай болгон нэмэгдүүлэх, дохионы хэлээр ярьж буй хүний дэлгэцний харагдах байдлыг томруулах зэрэг асуудал шийдлийн талаар нээлттэй хэлэлцлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.206.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.