Австралийн “Xcalibur” ХХК-тай хамтран агаарын геофизикийн цогцолбор судалгааны төслийг хэрэгжүүлж байна
Геологийн сэдэвчилсэн судалгаа, эрэл-үнэлгээ, нарийвчилсан эрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж орд болохуйц хэтийн төлөвтэй газруудыг нээн илрүүлэн, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг төрөөс баримталж буй.
Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, Геологийн судалгаа, шинжилгэний төв ТӨҮГ Австралийн “Xcalibur” компанитай хамтран, агаарын цахилгаан-соронзон судалгааны “Ханбогд-2023” төслийг эхлүүлжээ.
Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийг хамарсан 954 км.кв талбайд геофизикийн судалгааны хэд хэдэн арга, аргачлалаар цогцолбор судалгаа хийж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20