Ардчилсан Нам /АН/-ын бүлэг өнөөдөр хуралдаж, шатахууны хомсдолын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг эрх баригчид, Уул уурхайн яамны шийдвэрийг хараад Монголчууд маш хүнд байдалд орчихлоо. Хоёр сар гарангын өмнө хомсдол үүслээ гэж ярьж байсан өнөөдөр бахь байдгаараа байна. Сайдын өгч байгаа тайлбар бүгд адилхан. Өнөөдөр энэ албан тушаалтнуудын амнаас шийдэл сонсов уу?
Зуд болж байгаа аймгууд, хөдөө орон нутагт бүүр хүнд байна. Малынхаа араас явж чадахгүй байна. Хэдэн боодол өвс явуулъя гэхэд түүнийг нь аваад явах түлштэй машин алга.
Шатахууныг байлгахгүй байж байгаад түгжрэлээ шийдээд, автомашины яндангаас гарч байгаа утааг багасгаад агаарын бохирдлын асуудлаа шийдэх гэж байгаа юм биш биз дээ гэдэг хардлага хүртэл байна.
Нэг тонн шатахуун ачаад явж байгаа хүн дамлах гэсэн хэрэгт ороод шалгагдах юм байна. Ард иргэдийг ахиад л хянадаг шалгадаг байдал руу гаа орох гэж байна. 60 гаран сая тн нүүрс экспортод гаргаснаас болж түлшний хомстолт орлоо гэж байна. Энэ асуудлыг хариуцсан тооцоо судалгаа гэж байдаггүй юм уу?" хэмээн ярьлаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээ болсон байна. Энэ арга хэмжээн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга бүжиглээд явж байна. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой. Энэ бол монгол төр асуудлаа хэрхэн шийдэж байгаагийн дүр төрх байна" гэв.
АН-аас Уул уурхайн сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20