Ж.Ганбаатар: ШИНЭ ЖИЛ болтол ШАТАХУУН ТАСАЛДАХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-11

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна. Шатахууны нөхцөл байдлын талаар уул уурхайн сайд Ж.Ганбаатар олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр 

Колонкуудаас жижиг машинууд дизель түлшийг бөөндөж аваад зөвшөөрөлгүйгээр орон нутаг руу дамлан зарж байна. "Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна, ШТС-ууд бөөний үнээс хямд зарж байгаа учир бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх. ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон дизель түлшний үнэ унаж байна.

Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор, БНХАУ-аас 1,080 доллароор авч байгаа. Ямар ч гэсэн энэ сарын 17 гэхэд шатахуун олголт хэвийн болно. Шинэ жилээр шатахуун тасалдахгүй гэсэн тооцоо байгаа" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.